Өмнөх үг

“Байгууллага” гэж юу вэ? тодорхойлолтыг эргэн санавал “Нэгдсэн нэг зорилгын төлөө тэмүүлж буй хэсэг бүлэг хүмүүс”. Хүний үйл ажиллагаа өдөр ирэх тутамд л хөнгөвчлөгдөн гар ажиллагаа багасч байхад яагаад гэртээ суугаад томоохон байгууллагыг цогцлоож болохгүй гэж. Тэгж чадсан дэлхийд нэртэй бизнесмэний түүх ч буй. Түүнээс таны ажлын байр хаана вэ? хэмээн асуухад энэ байна гэж хэлээд гэрийнхээ компьютерийг зааж байсан гэдэг.
Аливаа ажлыг хийж гүйцэтгэхэд цаг хугацаа гэдэг хамгийн чухал болсон өнөө үед зөвхөн бизнесийн гэлтгүй бүхий л байгууллагууд өөрсдийн үзүүлж буй үйлчилгээ, борлуулж буй бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэхдээ чанарыг хадгалсан хэвээр харин өөрсдийн гэхээсээ илүүтэйгээр хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэхийг илүүтэй зорих болжээ. Иймээс байгууллагууд үйл ажиллагаагаа электрон хэлбэрт шилжүүлэх шийдэл туршилтаар оновчтой болох нь нотлогдож түгээмэл хэрэглэгдэх болжээ. Энэ хэлбэрт шилжүүлснээр байгууллагын үйл ажиллагаа хөнгөвчлөгдөх боломжтой ба үүнээс гадна нэгэн томоохон давуу тал нь бидний үйлчлэх зах зээлийн хэмжээ маань өмнөх үетэйгээ харьцуулахад үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа юм. Гэхдээ бид зөв ажиллаж чадвал шүү дээ. Бидний гаргадаг хамгийн том алдаа нь интернетийн орчинг ашиглахгүй биш ашиглаж л байгаа. Гэхдээ идэвхитэй бусаар буюу байгууллагынхаа вэб хуудсанд танилцуулга төдийхнөөс хэтрэхгүй мэдээлэл оруулсан байх нь олонтаа. Иймийн тул бие даалтын зорилго нь вэб хуудсан дээрх програмчлалын хэлнүүдийн үр нөлөөг судлахад чиглэсэн.


Үндсэн ойлголт
Вэб хуудас (Web Page)
Вэб хуудсыг HTML (Hyper Text MarkUp Language) хэлний тусламжтай хийдэг. Энэ нь ердийн текст (ASCII text) файл бөгөөд HTML хэлний команд болох "HTML TAG"-уудыг агуулдаг бөгөөд үүнийг эх файл буюу HTML source code гэж нэрлэдэг (цаашид эх файл гэж нэрлэе). Энэхүү эх файл нь .htm болон .html өргөтгөлтэй байдаг. Вэб хуудас хийхдээ DOS Editor, Norton Editor, Notepad, Write, MS Word г.м ердийн текст боловсруулах програмыг ашиглаж болно.
Вэб хуудас хийхэд зориулагдсан FrontPage, CuteHTML, Flash, Dreamweaver, Adobe Golife, Hotdog, Netscape Composer г.м програмууд байдаг.

Вэб сайт (Web site)
Вэб сайт гэдэг нь тодорхой сэдвийн дагуу, гол хуудас (Home Page) бүхий .htm(l) файлуудын цуглуулга юм. Өөрөөр хэлбэл, байгууллага, компани, хувь хүн өөрсдийн талаархи болон тодорхой зорилгоор зохион байгуулсан (хэлний сургалт, хүүхдүүдэд зориулсан, мэдээлэл солилцох г.м.) Вэб хуудсуудын багц бөгөөд түүнийг URL хаягийн тусламжтайгаар хүлээн авч үзнэ. Энэ нь тухайн сайтын хувьд гол хуудасны хаяг байдаг. Жишээлбэл, энэхүү блогтой танилцахын тулд http://mongolgoo.blogspot.com/ гэсэн URL хаягаар хандах бөгөөд гол хуудас нь http://mongolgoo.blogspot.com/index.html гэсэн хаягтай байна.

Гол хуудас (Home Page)
Гол хуудас нь Вэб сайтыг дуудахад эхэлж нээгддэг Вэб хуудас бөгөөд тухайн сайт дахь хуудсуудын гол зангилаа юм. Гол хуудсын файлын нэр нь ихэвчлэн index.html гэсэн нэртэй байх ба энэ нэрийг стандарт болгон хэрэглэдэг.

Вэб браузер (Web browser)
Вэб хуудсыг үзэхэд зориулагдсан програмыг Вэб браузер програм хэмээн нэрлэдэг. Жишээлбэл, бидний түгээмэл хэрэглэдэг Netscape Naүigator, Internet Explorer програмууд нь Вэб браузер програм юм. Браузер програм нь Вэб хуудасны HTML source кодыг хөрвүүлж, уг хуудсыг зохиогчынх нь гаргахын хүссэн өнгө, агуулга, загвараар дэлгэцэнд гаргадаг.

Вэб сервер (Web server)
Вэб сервер нь Интернэтэд Вэб сайтуудыг хадгалж байдаг өндөр хүчин чадал бүхий тусгай компьютер юм. Вэб серверийг асар олон лангуугаа бусдад түрээслүүлж байдаг үзэсгэлэн худалдааны байшинтай адилтгаж болно. Тэндээс нэг лангуу түрээслэн авч өөрийнхөө Вэб сайтыг байрлуулахын тулд hosting charge буюу түрээсийн төлбөрийг төлөх хэрэгтэй болно. Нэгэнт ингэж тавьсан хуудсыг дэлхийн аль ч булангаас Интернэтэээр дамжуулан үзэх боломжтой. Харин байшингийн эзнийг "host" гэж нэрлэнэ. Ингээд өдөр бүр сая сая ийм Вэб серверүүд хэдэн арван сая хэрэглэгчийн Вэб браузерын хүссэн Вэб хуудсыг дамжуулж байдаг асар том сүлжээг бид Интернэт хэмээн нэрлэдэг.

Вэб хэрхэн дамждаг вэ?
Вэб бол Client/Server зарчмаар ажилладаг хэрэглэгчийн хүсэлт (request), серверийн хариулт (response)-ын үндсэн систем юм.
Хэрэглэгч Вэб сайтын хаягийг браузер програмын хаягийн мөр (Location bar)-д бичиж гарыг Enter товчлуур дээр дарснаар браузер програм нь Вэб сервер рүү хүсэлтийг илгээдэг. Харин Вэб сервер нь хариу болгож, HTML хуудсыг буцаадаг.

Энэхүү хуудас нь дороох төрөлтэй байж болно. Үүнд:
- Static HTML page (Статик хуудас)
- Dynamic HTML page (Динамик хуудас)
- Directory-listing page

Статик хуудас (Static HTML Page)
Статик хуудас нь хэрэглэгчийн хүсэлтэнд зориулж урьдчилан бэлтгэсэн HTML хуудас (Вэб хуудас) юм. Вэб сервер энэхүү хуудсыг ямар нэгэн тусгай үйлдэл хийлгүйгээр шууд хэрэглэгч рүү явуулдаг. Харин хуудсыг үзэх хэрэглэгчийн хүсэлт нь URL хаяг, эсвэл URL хаяг руу заасан холболт байж болно. Жишээлбэл, http://www.company.com/home.htm хаяг нь сервер рүү илгээгдэж сервер нь хариу (HTML хуудас) буцаана. Зураг 3.

Динамик хуудас (Dynamic HTML page)
Динамик хуудас нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу үүсгэгддэг. Хэрэглэгч Вэб браузер дээр text box, menu, check box зэргийг бөглөж, сонголт хийгээд тухайн Form дээрх товчлуур дээр дарснаар мэдээлэл сервер рүү илгээгддэг. Уг мэдээллийг сервер хүлээн авч өгөгдлийн санд хадгалах буюу script, application зэргээр боловсруулалт хийгээд үр дүнг нь HTML хуудсаар хэрэглэгч рүү илгээдэг.



ТАТАХ ХОЛБООС


Цааш унших...

Өмнөх үг

“Байгууллага” гэж юу вэ? тодорхойлолтыг эргэн санавал “Нэгдсэн нэг зорилгын төлөө тэмүүлж буй хэсэг бүлэг хүмүүс”. Хүний үйл ажиллагаа өдөр ирэх тутамд л хөнгөвчлөгдөн гар ажиллагаа багасч байхад яагаад гэртээ суугаад томоохон байгууллагыг цогцлоож болохгүй гэж. Тэгж чадсан дэлхийд нэртэй бизнесмэний түүх ч буй. Түүнээс таны ажлын байр хаана вэ? хэмээн асуухад энэ байна гэж хэлээд гэрийнхээ компьютерийг зааж байсан гэдэг.

Аливаа ажлыг хийж гүйцэтгэхэд цаг хугацаа гэдэг хамгийн чухал болсон өнөө үед зөвхөн бизнесийн гэлтгүй бүхий л байгууллагууд өөрсдийн үзүүлж буй үйлчилгээ, борлуулж буй бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэхдээ чанарыг хадгалсан хэвээр харин өөрсдийн гэхээсээ илүүтэйгээр хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэхийг илүүтэй зорих болжээ. Иймээс байгууллагууд үйл ажиллагаагаа электрон хэлбэрт шилжүүлэх шийдэл туршилтаар оновчтой болох нь нотлогдож түгээмэл хэрэглэгдэх болжээ. Энэ хэлбэрт шилжүүлснээр байгууллагын үйл ажиллагаа хөнгөвчлөгдөх боломжтой ба үүнээс гадна нэгэн томоохон давуу тал нь бидний үйлчлэх зах зээлийн хэмжээ маань өмнөх үетэйгээ харьцуулахад үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа юм. Гэхдээ бид зөв ажиллаж чадвал шүү дээ. Бидний гаргадаг хамгийн том алдаа нь интернетийн орчинг ашиглахгүй биш ашиглаж л байгаа. Гэхдээ идэвхитэй бусаар буюу байгууллагынхаа вэб хуудсанд танилцуулга төдийхнөөс хэтрэхгүй мэдээлэл оруулсан байх нь олонтаа. Иймийн тул бие даалтын зорилго нь үйл ажиллагаагаа электрон хэлбэрт шилжүүлэхэд юуг анхаарах ёстой болон хэрхэн нэвтрүүлвэл үр ашигтай вэ? гэдэгт оновчтой хариулт олоход чиглэсэн.

Интернэт бизнесийн түүх
Бие даалтын ажилбарынхаа тэргүүн хэсэгт нь бидний ажиллахыг зорьж буй интернэтийн орчин гэдэг зүйлийн тухай товч дурьдах нь зүйтэй болов уу. 1969 онд буй болсон бөгөөд тухайн үедээ хэн ч үүнийг дэлхий дахиныг холбосон мэдээллийн зуун болгох гол үндэс юм гэдгийг төсөөлж байгаагүй байна. Интернэт анх үүсэн бий болоход зөвхөн текстээс өөр мэдээлэл дамжуулдаггүй их уйтгартай эд байсан гэдэг. Анх Америкийн Конгресс номын сан, цэргийн зориулалтаар ашиглаж байсан ч тун удалгүй 1990 онд WWW зохиогдсоноор интернэт янз бүрийн зураг, дүрс дамжуулдаг болж, 1993 оноос энэ технологио олон нийтэд үнэгүй тараах шийдвэр гарч, 1994 оноос интернэт бизнесийн хөгжих эхлэл жинхэнэ утгаараа тавигдсан юм.

Хүмүүс Интернэтийг бизнес хийж, ашиг олж болох хэрэгсэл гэдгийг төдхөн ухаарч асар олноороо и-бизнесийг эхлүүлцгээж байсан байна. 1994-2000 оны үед интернэт бизнесийн хөгжлийг бүгд хэт хөөрөгдөж STOCK MARKET дээрх үнэ нь огцом өссөн нь internet bubble болж төдхөн үнийн хөөрөгдөл нь огцом буурснаас маш олон интернэт бизнесүүд дампуурцгаасан юм. Тэр үед тоотой хэдхэн бизнес үлдсэн нь одоо ч хүчтэй байгаа Yahoo, MSN, Dell зэрэг юм. Тэд хэдэн жилдээ алдагдалтай ажиллаж байсан ч зах зээлийн энэхэн үедээ тэсч гарч чадсанаар зах зээлд хүчтэй байр суурь эзэлж хэрэглэгчдийн хэрэглэх дуртай вэбүүд болж чадсан билээ.

Интернэт бизнес нь анх эхлэхэд ердийн бизнестэй харьцуулахад хамаагүй хялбар, үнэ өртөг багатай тул мөн үй олон бизнесүүд тун ч удалгүй гарч эхэлсэн юм. Ихэнх бизнес нь гарч ирсэнтэйгээ адил төдхөн унтарч байсан ч тэд нар дотроос жинхэнэ хөл дээрээ тогтож чадсан бизнесүүд бий болсон нь өнөөгийн eBay, Amazon, Google зэрэг юм. Тэд анхны интернэт бизнесийн өнгө төрхийг интернэтийн түүхэнд бичиж байлаа. Тэднийг хуулбарлан дуурайгсад ч гарч эхэлсэн юм.

Тэр үеийн Amazon, eBay, Dell зэрэг компаниуд нь ямар нэгэн шинэ санаа гаргаагүй, амьдралд байдаг бизнесийг л Интернэтээр дамжуулан хүргэж эхэлсэн бөгөөд энэ нь хэрэглэгчдэдийн гэртээ сууж байгаад хэрэгтэй үйлчилгээ, бараагаа авч болох шинэ боломж нээж өгсөнөөрөө амжилтанд хүрсэн билээ.

Эдгээр анхдагчдад нь мэдээж түрүүний хэлсэнчлэн урьд нь байсан бизнесийг онлайн болгож хүмүүс интернэтээр тухайн бараа үйлчилгээг авах боломжтой болгосон. Жишээ нь Amazon анх интернэтээр ном, сурах бичиг, Dell компьютер худалдаж эхэлсэн бол eBay хүмүүс нэг нэгэндээ интернэтээр дамжуулан юм зарах, авах боломж олгосон байна. Энэ бизнесүүдийг дагаад ихэнх дэлгүүрүүд, зарим төрлийн үйлчилгээний компаниуд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бас онлайнаар худалдаж эхэлсэн юм. Энэ нь хүмүүст гэрээсээ гаралгүйгээр аливаа сонирхсон зүйлийнхээ үнэ, өнгө, загвар гээд харьцуулсан судалгаа хйх өргөн боломж, сонголт бий болгосон төдийгүй хэрэглэгчдийн цагийг хэмнэх, мэдээллийг хурдан хугацаанд олж авах маш олон ач холбогдолтой байлаа.

Мэдээж анх Интернэтээр бизнес эрхэлж байх үед хүмүүсийн итгэлийг олох гэдэг хамгийн хүндрэлтэй асуудлуудын нэг байлаа. Яагаад заавал нэтээс юм худалдан авах ёстой гэж, хэрэгтэй зүйлүүд хажуугийн дэлгүүрт байхад гэж ихэнх хүн боддог үе байлаа. Гэтэл энэ сэтгэхүйг өөрчилж онлайн худалдааг энгийн жирийн хэрэгцээ болгож чадсанаараа эдгээр анхдагчууд маш их гавьяатай юм. Амазон л гэхэд анх гарч ирэхдээ онлайнаар ном зарж гарч ирсэн бөгөөд тухайн үедээ зах зээлийг хуваан эзэлчихсэн байсан том том номын дэлгүүрийн сүлжээнүүдийг хэрхэн шахаж чадсан юм бол оо?

Мөн Амазон, eBay нь хэрэглэгчдийн үнэлгээний системийг бий болгосноор онлайн дээрх бие биендее итгэлгүй байдлыг багасгаж хичнээн нүүр тулан наймаа хийгээгүй ч, рейтингийнхээ өндөрөөр хэр найдвартай итгэлтэй хүн болохоо баталж чадсанаар хүмүүсийн эргэлзээ арилж улам энэ талын наймаа өргөжих үндэс суурь болсон юм.

Өнгөрсөн 12 сард дэлхийн интернэтэд нийт давхардаагүй тоогоор “1 тэрбум” гаруй хэрэглэгч хандаж ашигласан гэдэг тооцоо гарчээ. 41.3 хувийг Номхон Далай, Азийн бүс нутгаас хандсаныг ComScore тогтоожээ. Ажлын болон гэрийн компьютерээсээ 15 наснаас ихэвчлэн дээш насныхан хандсан нь тогтоогджээ. Европын интернэт хэрэглэгчид удаахь байранд бичигдсэн ба нийт хандалтын 28 хувийг эзэлжээ, түүний араас АНУ 18.4 хувиар багтжээ. Латин Америкийн хэрэглэгчид 7.4 хувиар дэлхийн интернэт хэрэглэгчдийн жагсаалтад дээгүүр орж ирсэнийг мэргэжилтнүүд онцлосон байна. “Хэдийгээр АНУ ын хэрэглэгчдийн өсөлт зогсонги байдалтай болсон ч Латин Америкийн хэрэглэгчид social network ба мобайл интернэтийг идэвхтэй ашиглаж байгаа нь тус бүс нутгийн хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх хандлагатай байгаа аж.

Улс орон тус бүрээр авч үзвэл Хятад нь дэлхийн хамгийн их интернэт хэрэглэгчидтэй ба нийт хэрэглэгчдийн 17.8 хувийг эзэлж байгаа аж. Харин АНУ 16.2 хувиар хоёрдугаарт орсон бол Японы хэрэглэгчид 6 хувийг бүрдүүлжээ.

Интернэтийн зах зээлийн хамгийн эрэлттэй зогсоол бол яах аргагүй Гүүгл бөгөөд нийт хэрэглэгчдийн 77 хувь нь ямар нэгэн байдлаар тус компанийн үйлчилгээг ашигладаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл 776 сая хэрэглэгч гэсэн үг юм. Майкрософтын вэбийг нийт хэрэглэгчдийн 64.2 хувь нь ашигладаг Yahoo гийн үйлчилгээг 55.8 хувь нь ашигладаг аж.

Нэгэнтээ э-бизнесээ явуулах орчин маань өдрөөс өдөрт бус цаг, минутаар хэмжигдэн тэлэгдэж буй болохоор бид зөв ажилласнаар хэрэглэгчид хангалттай байгаа боломжийг ашиглан бодит үр дүн болгох нь зүйтэй. Ялангуяа бид эх орондоо э-бизнесийг нэвтрүүлэхийг зорьж байгаа. Бидэнд маш том боломж байгаа нь бидний хамгийн ойрын хөрш болох урд хөрш маань интернетийн орчинг хэрэглэгчдийн тоогоор дэлхийд нэгдүгээрт жагсаж байна. Мөн Азийн улс орнууд дээгүүрт байгаа нь бидний хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулахад тээврийн зардал бага, цаг хугацаа хэмнэнэ гэх зэргээр давуу талыг буй болгож байна.

Интернэтийн давуу ба сул талууд
Телевизийг зарим хүмүүс "чөтгөрийн хар хайрцаг" хэмээдэг байжээ. Интернэтийн сүүдрийг харвал өөр ямар нэгэн байдлаар хэлж болмоор ч интернэтэд бас гэрэлтэй тал байгааг үгүйсгэж болохгүй. Тэдгээрээс дурьдвал:

Цаг, мөнгийг тань хэмнэнэ
Бидний амьдарч энэ үеийг интернэтгүйгээр төсөөлж болошгүй нь. Цахилгааны хэрэглээ бидэнд ус агаар шиг хэрэгтэй болсон шиг интернэтийн хэрэглээ бидэнд зайлшгүй хэрэгтэй болж байна. Аль нэг газрын талаар мэдээлэл авахын тулд заавар биеэрээ очиж байж шалгах хэрэггүй болж. Тухайн байгууллага, сургуулийн мэдээллийг ямар ч шат дамжлагагүйгээр шууд сайтнаас нь мэдэж болно. Газарзүйн ямар ч байршилд байсан танд интернэт байгаа л бол дэлхийн аль ч улсын ямар ч сургууль, байгууллага, мэдээллийн хэрэгсэлд шууд хүрч очно. Энэ утгаараа таны цаг, мөнгийг хэмнэнэ.

Амьдралын хэв загварыг өөрчилнө
Мэдээлэл танд хямд, хурдан олдохын хэрээр мэдээллийг хэрэглэх, дамжуулах хэлбэр өөрчлөгдөнө. Түүний хажуугаар амьдралыг тань хөнгөвчлөх интернэт үйлчилгээ илүү их болохын хирээр амьдралын хэв загвар өөрчлөгдөнө. Гэвч тэрхүү бүхий л интернэт харилцаанд "итгэлцэл", "үйлчилгээний найдвартай байх тал"-ууд мөн хөндөгдөж байгаа билээ. Банкны үйлчилгээ, дэлгүүрээс бараа сонгох, интернэтээр сэтгүүл, сонин унших, түүнд сэтгэгдлээ үлдээх, зураг илгээх, агшин төдийд харилцах мессэжийн харилцаанууд бидний амьдралын хурд, хэв загварыг өөрчилсөөр байна. Өөр улсад байгаа найзтайгаа хажуудаа байгаа юм шиг харилцах харилцаа сэтгэлийн зайг ойртуулахаас гадна газарзүйн байршлыг ойртуулж байгаа юм. 90 онд Америк явна гэдэг бараг л хойд насандаа ч хүршгүй мэт асуудал байлаа. Харин одоо бол заримд нь хотынхоо нөгөө захад очихоос ч амархан болжээ. Интернэт амьдралд хандах хандлагыг ийнхүү хувьсгалчлан өөрчилжээ.

Сургалтын шинэ хэлбэр
Эрдмийн зэрэг хийх гэж араасаа сүүн цацал өргүүлж галт тэргэнд суугаад ард үлдсэн хэддээ санаа зовон цонхоор гар даллан явдаг үе өнгөрчээ. Ажлаасаа тараад интернэт рүү ороход л та ангидаа ороод ирнэ. Интернэт номын сан, багшийн аудио, видео лекц, ангийн онлайн ярилцлагууд, онлайн шалгалт, жилд нэг удаа биечлэн уулзах гэх мэт энэ бүхэн үнэхээр бодит биелэл болжээ. Мэдээж сургалтын энэ хэлбэрт, зан чанарын төлөвшил, хувь хүн бүрэлдэн бий болох үйл явц дээр сул байж болох авч үнэндээ гэр бүлийнхээ тайван амьдралыг, үр хүүхдийнхээ сургууль соёлыг завсардуулахгүйгээр, найз нөхдөөсөө холдохгүйгээр гэрээсээ дээд сургуульд сурах болж байна. Интернэт боловсролын цоо шинэ арга хэлбэрийг, мэдлэгийг дамжуулах, эзэмших хэлбэрийг санал болгож байна. Энэ бүхэн зарим оронд бодит болоод удаж байна.

Мэдээлэл түгэх хэлбэрт хувьсгал гарч байна
Цаасан хэвлэл хүмүүний түүхэнд бий болохоос өмнө аман яриа, аман мэдээ хэр зэрэг хурдтайгаар, хэр зэрэг үнэн бодитойгоор, ямар хувилбарт оролгүйгээр тархаж байсан бол? Цаасан хэвлэл цаашид ч байсаар байх нь илт боловч дижитал, медиа, интернэт мэдээллийн хэрэгсэл зэрэгцэн оршиж зарим нөхцөлд илүү давамгай үүрэг гүйцэтгэх нь харагдаж байна. Интернэт танай гэрт цахилгаан шиг урсахад таны үзэж байгаа телевиз, сонсож байгаа радио, захиалж уншиж байгаа сонин, сэтгүүл тэр ч бүү хэл худалдан авсан тоглоом чинь хүртэл онлайн хэлбэрт нэгэн цэгт төвлөрч болох юм. Хэвлэлийн бага хурлыг та шууд интернэтээр харах болно. Утасгүй интернэт монголын бүх газраар нилдээ хучихад талын малчин гэрээсээ хүү рүүгээ интернэтээр утсаар ярих болно. Мэдээлэл гэдэг бол "агшин" төдийд тархах хүчирхэг зэвсэг болно. Мэдээлэл түгэх хэлбэр, дамжуулах хүлээн авах байдал нь хүмүүсийн бодит харилцааг бүрэн орлож чадахгүй ч харилцааны зайг ойртуулан бие биеэ танин ойртоход нөлөөлөх болно.

Бизнесийн шинэ орчин
Интернэт бизнес зарим газарт цэцэглэж байхад зарим газарт нь соёлж байна. Аюулгүй байдал алдагдсанаас зарим нь интернэт дээрэмдэлт, хулгайн хохирогч болсоор байгаа ч интернэт бизнес улам газар авах боломжтой юм. Үүний тод жишээ бол Yahoo, Google юм. Монголд энэ төрлийн үйлчилгээ эхлэхэд банкны шинэчлэл, интернэт худалдааны аюулгүй байдал ба ийм харилцаанд монголчуудын сэтгэлгээний бэлэн байдал хэрэгтэй байгаа байх. Гадаадад байгаа монголчуудын хувьд энэ бол аль хэдийнээ суралцсан хэрэглээ болсон ч монголдоо байгаа монголчуудын хувьд цаг хугацааны асуудал л байгаа болохоос мөн л ийм харилцаанд бага багаар бэлтгэгдэж байгааг үгүйсгэхгүй билээ.

Монголын нөхцөлд интернэт бизнес эрхлэх нь
Монголын бизнесмэнүүдийн ихэнх нь ямар нэгэн байдлаар интернэт худалдаа хийх боломж бүхий өөрийн вэб сайттай болно, тэгээд ашгаа нэмэгдүүлнэ гэсэн бодолтой байдгийг хэн бүхэн мэднэ. Харин яг үнэхээр бодит байдал ямар байгааг гэнэн төсөөллөөр бус газрын хөрснөөс нь мэдэх нь зүйтэй болов уу.

Интернэтээр бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдахад хэдэн зүйлсийг ихэд анхаарах хэрэгтэй. Хамгийн эхнийх нь хэрэглэгчидээ бэлдэх, дараа нь төлбөр тооцоогоо яаж хийх, дараа нь хэрхэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдийнхээ гарт хүргэх зэрэг юм. Үүнээс хэрэглэгчдээ бэлдэх нь манайхны төдийлөн анхаардаггүй чухал зүйлийн нэг нь гэж бодож байна. Таны хэрэглэгчид чинь таны үйлчилгээг интернэт авах хэмжээнд очсон байх хэрэгтэй. Сэтгэхүйн хувьд ч мэдлэг чадварын хувьд ч. Монголын хувьд одоо энэ байдал ямар үйлчилгээ гэдгээс хамаараад харьцангуй дээшилсэн. Жишээ нь Бэлэг хүргэх үйлчилгээний хэрэглэгчид ихэнх нь гадаадад байдаг Монголчууд, тэдний хувьд эрэлт хэрэгцээ, түүнээс гадна интернэт худалдааны ойлголт өндөр тул дажгүй. Харин тэгвэл Монголд байгаа хүмүүсийн хувьд яг интернэтээс бараа захиалаад хүнд хүргүүлнэ гэвэл жаахан тиймхэн ч интернэтээр утасныхаа дугаарыг хайгаад захиалахад бол зүгээр.

Энэ нь нэг талаар хэрэглэгчдийн мэдлэг чадвартай холбоотой ч нөгөө талаар хэрэглэгчиддээ таны үйлчилгээг үнэхээр хэрэглэхээс өөрцгүй, эсвэл ядаж хэрэглэхэд ашигтай юмдаа гэсэн ойлголт төрүүлэх нь чухал гэдэг нь харагдах байхаа. Төлбөр төлөх тухайд бид бас олон өнцөгөөс харах хэрэгтэй. Төлбөр төлөх онлайн системүүдийн тусламжтайгаар Монголын ихэнх банкнуудын дотоодын болон гадаадын дебит, кредит картуудаар тооцоо хийх боломжтой болсон. Гол асуудал тодорхой хэмжээнд техникийн шийдэл бий болсон ч хэрэглэгчид интернэтээр төлбөр тооцоо хийх итгэл муу байгаа нөгөө талаар зарим картууд нууцлалыг нэмэгдүүлэх зорилгоор заавал тусгайлан нууц код авах хэрэгтэй байдаг нь техникийн мэдлэг нимгэн хэрэглэгчдийн хувьд толгойг нь эргүүлсэн хэрэг болж байгаа юм. Анх хэлснээр интернэт бизнесийн гол хэрэглэгчид бидний хувьд гадаадад байгаа гэхээр нөгөө дотоодын картууд хэрэг байхгүй болно. Монголчууд маань Солонгос улсад ажиллаж амьдрах нь их болсон. Гэтэл тэдний дийлэнхэд нь Солонгосын банкны тусгай карт байна уу гэхээс биш олон улсын төлбөр тооцоо хийх эрх бүхий карт байхгүй. Үүний сацуу карго гэдэг нэг ойлголт бий, учир нь Солонгосоос Монгол руу орж ирдэг их мөнгө үүгээр л дамжиж ирдэг. Энэ байдлыг анзаарсан хэсэг хүмүүс 2 жилийн өмнөөс Солонгосоос захиалгаа интернэтээр хийгээд төлбөрөө шууд каргогоор авах аргыг бодож олсон нь амжилттай байгаа. Тэгэхлээр одоохондоо бид интернэт төлбөр тооцоо гэхээр заавал amazon.com дээр худалдаа хийж байгаа шиг юм харах бус, харин байгаа технологио бага багаар сайжруулан хэрэглэгчдийнхээ энэ талаарх мэдлэг, чадварыг хөгжүүлж, итгэлийг нэмэгдүүлэх нь хожим дэлхийн жишигт нийцсэн э-худалдааны системтэй болоход тэргүүлэх боловуу.

Хүргэлтийн хувьд их хэцүү боловч шийдэхэд бас боломжгүй асуудал биш байх. Хэдийгээр манай шуудангийн систем найдвартай биш хаягийн нэгдсэн систем байхгүй гээд олон асуудал байгаа ч та өөрийнхөө хийх гэж байгаа интернэт бизнест ямар нэгэн байдлаар тохируулаад хүргэлтээ хийх боломж бол байгаа. Магадгүй заавал нэг хүнд биечлэн хүргэж өгөх шаардлагагүй мэдээлэл хэлбэрээр хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээ ч байж болно шүү дээ.


Цааш унших...

Боловсролын байгууллагуудын эмгэг

Сурагч, сургагч хамтран сэтгэл, зүтгэл гарган ажиллаж байж үр дүнд хүрдэг. Хэн нэг нь л ингэж үл чадвал нөгөөгийнх нь хөдөлмөр талаар болно.

Эмгэг буйг урьдчилан илрүүлж түүнийг анагааж чадах юм бол хожим горыг нь амсахгүй. Харин түүнийг мэдэхгүй явсаар өвдсөн хойно нь ухаарч анагаах арга хэмжээг авсан ч түүнээс ямар нэгэн халдвар үлдэх л болно. Үүний нэгэн адилаар өнөөгийн Монгол орны боловсролын байгууллагын үйл ажиллгагаа эмгэгтэй байна. Үүнийг анхаарах цаг нь нэгэнт болсон гэж бодож байна. Эмгэг буйг маш олон нотолгоогоор төвөггүй батлаж чадна.

Нэгэн жишээ: Оюутан сурагчид бидний цаг ямагт гүйцэтгэж байдаг багшийн нүд хуурсан бие даах ажилбарууд юм. Бид өөрсдийн ирээдүйн сайн сайхны төлөө дээд сургуульд элсэн орсон өөр юуны ч төлөө биш. Гэхдээ үүнийг ойлгодог нь цөөхөн мэддэг нь олон байх шиг. Хүний юманд хүн ширүүн гэсэн хатуухан үг байдаг. Бид яг л өөрсдийн хийж буй ажилд ингэж хандаад байх юм. Яагаад хийж байгаа билээ? Үүнийг хийснээр хэнд хэрэгтэй билээ? Гэдгийг хамгийн эхэнд өөрөөсөө нэг асуугаад үзэхэд гэмгүй болов уу. Хоёрдугаар курсын эхний семестр байсан санагдаж байна. Менежментийн үндэс хичээлийг судлаад дууслаа. Багш биднийг “Менежментийн үндэс хичээлийг судалснаар миний олж авсан мэдлэг” сэдэвтэй бичвэр бэлдэж ир гэлээ. Нэг оюутан “Чи надад эссег маань бичээд өг. Би юу бичихээ мэдэхгүй байна.” Гэж хэлдэг байгаа. Би эхлээд мэл гайхаж орхисон. Би хариуд нь бичиж өгөхгүй гэдгээ хэлсэн. Учир нь: нэгдүгээрт би тэр хүний юу мэдэж авсанг мэдэхгүй. Хоёрдугаарт тухайн хүнийг би таних ч мэдэхгүй шүү дээ. Ийм байтал би хэрхэн өөр хүний дүрд хувилан сурсан мэдсэнээ бясалгаж суух билээ. Тийм биш гэж үү? Түүнд энэ маягаар тайлбарлаж хэлсэн ч тэр “энэ ёстой аминчхан өөдгүй золиг” гэсэн янзтай харж билээ. Би уг нь өөрийнх нь төлөө л тийм шийдвэр гаргасан шүү дээ. Энэ мэтээр сонин, хачирхалтай, нэг бодлын инээд ч хүрмээр юм шиг зүйлтэй олон удаа нүүр тулах нь дамжиггүй.

Бид өөрөө өөрийгөө л авч явна.

БАТО



Цааш унших...